Эхлэх          
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |
*** ТАЙЛБАР - тайлангийн бодох аргачлал *** * Нано Тайм Автомат системийн гол онцлог тал нь олон тохируулга хийж цаг гардаг хуучин системээс ялгарч бүх насны хүн хэрэглэж болохоор маш ойлгомжтой хялбар үр дүнтэй болохоор хүний нөөцүүд хэрэглэх дуртай байдаг. (iPhone Утасыг анх зохион бүтээж байхдаа Стив Жобс маркетингийн ажилтандаа судалгаа хийхээсээ өмнө туршилт хийж хэр хялбар хэрэглэж байгааг үзэхдээ 3 настай хүүхдэд өгч ажигла гэсэн байдаг) *** Т1 тайлан - бодит бүртгэлийн цаг гарна. - (өглөө орой аль нэг цагт бүртгүүлээгүй бол энэ цаг хоосон гарна) - Ягаан дэвсгэр өнгөтэй цаг нь өглөө эсвэл орой аль нэг цагаа бүртгүүлээгүй байна. - Ногоон дэвсгэр өнгөтэй цаг нь өглөө, орой бүртгэл 2 орсонг илэрхийлнэ. *** T3 тайлан - Цайны цагийн бүртгэл харах бол энэ хэсэгт орно. - тухайн өдрийн бүх бүртгэлийн цагууд гарна (2-5ш). *** T4 тайлан - Нэг өдөрт ажилдаа олон ирж, явдаг багш нар болон цагийн ажилтаны бүртгэл, олон цаг харуулна, ногоон өнгө ирсэн цаг, ягаан өнгө явсан цаг. - тухайн өдрийн бүх бүртгэлийн цагууд гарна (2-10ш). *** T5 тайлан - Тооцолол хийх, хураангуй, тойм хэсэг. (тайлангийн доод хэсэгт -> Хэлтэсийн цагийг тохируулна - ирэх цаг 09:00, явах цаг 18:00) - Хаалтанд ( ** ) од тэмдэгт гарч ирвэл тухайн цагаа бүртгүүлээгүйг илэрхийлнэ. Өглөө, орой аль нэг цагаа бүртгүүлээгүй үед гарна (**) , (10:00) . Хаалтанд цаг орж ирвэл ( ) торгууль 60 минут ажлын цагаас хасаж орж ирнэ. - Хэрэвээ торгууль бодоогүй ( ) бодит цаг харна гэвэл ТАЙЛАН T1- ийг хэрэглэнэ. - Хагас бүтэн сайнд ажилласан үед ажилласан хоног тоо орохгүй, харин илүү цаг дээр нэмэгдэж бодно. Амралтын өдөр хоцролт, эрт явсан тооцохгүй. - Цайны 1 цаг хасаж ажлын цагийг 8 цагаар бодно. (8:00 ---17:00 цагийн хооронд 9 цаг байна) - Хоцролт минут нь өглөө ажлын цагаас хойшх, эрт явсан минут нь орой ажлын цагаас өмнө гарсаныг хэлнэ. - Минутыг цаг-руу хөрвүүлэхдээ 60-д хуваана. (хоцролт-мин/60 = хоцролт/цаг) (эрт-явсан-мин/60 = эрт-явсан/цаг) - Нэг сарын нийт ажиллах ёстой 168 цаг (21өдөр*8ц) , (ажилласан цаг +хоцролт цаг + эрт явсан цаг=168Ц). *** T6 тайлан - Хэлтэс нэг бүрээр сонгож тусад нь гаргах хэсэг. - Нэг өдөрт олон цаг бүртгүүлсэн үед хамгийн эхний цаг, хамгийн сүүлийн цагийг систем тооцож гаргана. - Цагийн маргаан - хэрэвээ ажилтан цагийн маргаан гаргасан үед бүртгэлийн цагийг хэвэлж өөрт нь өгч тооцоог өөрөөр нь бодуулах, мөн хүний нөөц давхар гараар бодож програм дээрх тооцоотой тулгаж шалгаж үзэх. *** T7 тайлан - Хураангуй, тойм байдлаар тооцооолно. (T5 тайлантай ижил тооцох боловч дэлгэрэнгүй цаг гарахгүй) * Жижүүрийн цаг 24ц: *** T8 тайлан - Жижүүр болон шөнийн ээлжийн,өдөр дамнаж ажиллаж байгаа хүмүүсийн цаг гарна. - 24x24 ц, 24x48 ц жижүүр болон (09:00 ажилдаа ирээд дараа өдрийн 9 цагт ажил тарах), шөнийн ээлжээр ажилладаг хүмүүсийг энэ хэсэгт орж харна. ээлжийн тохиргоо хийх, жижүүр 24 цагийн ажилтан. - тооцоолол хийхдээ өмнөх өдрийн ирэх цагаас дараа өдрийн тарах цаг хүртэл ажлын цагийг тооцно (09:00 --- 09:00) - шөнийн ээлж нь 24 цагаар ажиллаж байгаа учраас цайны цагийг 2 цагаар тооцож хасна (үдээс өмнө, хойно). - шөнийн ээлжийн ажилтаны сарын нийт ажиллах цаг=220цаг (10гараа*22ц). 10 гараа нь 20 өдөр болно (2 өдөр дамнаж ажиллаж байгаа) - (нэг өдөрт 2 бүртгүүлсэн үед (өмнөх өдөр) эхний цагийг ирсэн цагаар тооцож дараагийн өдрийн сүүлчийн цагийг тарсан цагаар авна.) - Ээлж улирах - шөнийн ээлжинд ажлаад маргааш нь амрахгүйгээр үргэлжлүүлж ажиллаж байгаа үед ажилласан өдөр бүрээ тогтмол бүртгүүлнэ. (хэрэвээ улирсан өдрөө бүртгүүлээгүй бол систем ажилласан өдөрт тооцохгүй) *** T9 тайлан - Судалгааны хэсэг. Төрөл бүрийн олон баганаар хамгийн их, бага ажилласанаар судалгааг гаргаж өгнө. - Ажилласан өдөр, цаг, хоцролт, эрт явсан, илүү ажилласанаар харьцуулж харах боломжтой. - Ягаан өнгө F үнэлгээ муу , ногоон өнгө нь А үнэлгээ сайн ажилласанг илэрхийлнэ. *** T10 тайлан чөлөөний хуудас, цагийн нэгтгэлийг нэгдсэн байдлаар харуулна. Ажлын хоног 5, 6, 7 өдрөөр тохируулсан байдлаар тооцож гаргана. Ойн баярын өдрүүдийг мөн автоматаар ялгаж харуулна. -Нано Тайм системд гадуур ажил, сургалт, өвчтэй байх үед, уулзалт, амралт зэрэг мэдээллийг оруулж болох бөгөөд олон хоногийн мэдээллийг нэг дор хялбар харуулах боломжтой. Цайвар ногоон өнгөөр гарсан өдөр нь чөлөөний хуудас орсон байгааг хурдан, хялбар харах боломжийг олгоно. -Олон хоног дамнасан (6.1—6.5) чөлөөний дундах хоногийн задаргааг хэлтэсийн ирэх, явах цагаар тооцох бөгөөд, чөлөөтэй үеийн өдөр аль нэг цаг дарсан үед бүртгэл, чөлөө 2-ийн аль хоцролт багатай цагийг харуулж тооцно. - Чөлөөний төлөв дээр ажлын хоног 1 бол ажилласан хоногт орно, 0 бол ажилласан хоног тооцож бодохгүй. Жирэмсэнийн амралт, ээлжийн амралт ажилласан хоног (0) тооцохгүй (тойм нэр 1 үсэг харуулна -ж). - Тохиргоо цэс -> Чөлөө - модулийг хэрэглэж мэдээллийг тохируулна. *** Видео хичээл үзэх: тайлан тооцоолол хийх арга *** Тайланг хэвлэх үед үсгийн фонт хэт томоор гарч байвал вэб хөтөчөө солиод үзэх хэрэгтэй. - chrome, firefox - вэб хөтөч хэрэглэвэл илүү тохиромжтой. (тохиромж муутай - Internet explorer ) *** Сhrome вэб хөтөч хэрэглэх -> START товч дээр дарах (гарнаас цонхны дүрс товч) -> Chrome - бичих (лого дүрс гарна) -> ENTER товч дарах (гарнаас Enter том товч дарах) -> time.nanosoft.mn - бичих -> ENTER товч дарах. ******* Нэмэлт мэдээлэл ******* * face: Nanosoft mn (Зурвас илгээх - Chat) - Онлайн туслалцаа үзүүлнэ, асуух зүйлээ бичнэ үү. * Нано тайм Системийн талаар асуух зүйл гарвал утас: 88077115, 88089035.     вэб: Nanosoft.mn * Системийг хэрэглэхдээ вэб хөтөч Firefox, Chrome татаж хэрэглэвэл илүү тохиромжтой. Татах хаяг: Firefox, Chrome -> (download- > install) - chrome 3 өнгөтэй дугуй дүрс логотой, firefox улбар шар өнгөтэй үнэгний дугуй дүрс логотой) (тохиромж муутай вэб хөтөч - цэнхэр өнгөтэй (e) дүрс логотой - Internet explorer ) | ![]() |
                ![]() |