*** Цахим орчин - Монгол кирилл үсэг хэрэглэх ***
- Бүх харилцааны зүйлээ Монгол кирилл үсгээр өдөр бүр тогтмол харилцаж байх хэрэгтэй /мессэж , чаат , имэйл, интернэт /
- Монгол кирилл үсэг, Англи латин үсэг 2 ижил байрлал дээрх гарын драйвер хэрэглэхэд илүү хялбар үр дүнтэй байдаг. (компьютерын гарын байрлал)
- Ихэнх хүмүүс өдөр тутамдаа мэдээллийн технологийг ашиглаж хоорондоо харилцаж байна, /гар утас , компьютер , интернэт , мессэж , чаат, имэйл, мэдээ хайх/ энэ бүхэндээ монгол кирилл үсгээ тогтол зөв хэрэглэж сурах нь эх оронд ач тустай.
- Дусал бичээч , гарын драйвер (латин галиг ижил байрлал ) - ҮЗЭХ /Blogmn.net/ . Монгол үсэг, Англи үсэг 2 ижил байрлал дээрх гарын драйвер програмыг татах хаяг, зааварчилгаа хамт байгаа

- Өөр гарын драйвер-үүд шиг олон үсэгний байрлал цээжлэхгүй , англи монгол үсэгний байрлал ижил болохоор үнэхээр амар, удахгүй бүх монголчууд хэрэглэнэ гэж бодож байна.
- Өдөр бүр кирилл үсэг хэрэглэхгүй байгаа шалтгаан нь компьютерын гар дээр монгол үсэг байхгүй, англи үсэг байгаа, гаран дээрх монгол үсгүүд энд тэнд замбраагүй байрласан учраас бичихэд их хүндрэлтэй.
- Иймээс өдөр тутамдаа латин галигаар бичээд сурсан байна, монгол үсэг нь латин галигтай бүх үсэг нь ижил бол хүмүүс ядах юмгүй монголоор байнга бичээд сурна.
- Мессэж бичлэгээр латин галигаар хүмүүс хурдан бичиж сурсан учраас үүнтэй адил харгалзах үсэг нь монгол үсэг, латин галиг ижил байвал хүмүүст хялбар байх болно. /Азийн бусад орны туршлага/
- Галиг ижил гарын драйвер хэрэглэж сурсанаар компьютер, гар утас нэг стандартаар бичиж сурах хамгийн зөв шиийдэл болно.
- Монгол улс даяар нэг стандартаар бичээд сурвал зүгээр байх. Эхэлж бичиж дасталаа 1 сар шаардана, олон жил виндовс кирилл гараар бичээд сурсан байдаг, үүний дараа бнчээд сурахад таны хурд 2 дахин их болно.
- Монгол кирилл үсгийг нийтээр хэрэглэж сургах, амар хяялбар бичдэг болгох, улсаас төсөв гаргаж сайжруулалт хийх /Dusal , BUUZ хувь хүмүүс улсын хийх ёстой ажлыг хувийн хөрөнгөөр өөрөөсөө зардал гаргаж хийж байна/ . Энэ 2 гарын драйверын ерөнхий аргачлал санаа нь их зөв хийгдсэн, хоорондоо үсгийн байршилууд 70% нь ижил байдаг.
- Герман гарын драйвер ихэнх үсэг нь англитай ижил бичихэд андуурал гарахгүй амар байдаг.
- БУУЗ монгол гарын драйвер, галиг хөрвүүлэгч - ҮЗЭХ / Realight.cf/ интэрнэт орчинд ашиглахад их хялбар програм, мессэж бичдэг галиг үсэгтэй адил, нэг товч дээр адил төстэй үсгүүд олон гардаг сайн талтай. Прорамыг татах хаяг, зааварчилгаа хамт байгаа

- BUUZ driver зарим үсэг галигийн дагуу 2 үсэг дарж гарна (Ч->ch, Ш->sh, Ю->yu, Я->ya, Е->ye, Ё->yo ). И, й, ы бүгд нэг товч дээр хийсэн нь сайхан байдаг. Ижил төстэй (ь, ъ), (у, ү ), (о, ө) нэг товч дээр сэлгэдэг нь аятайхан болсон. Англи Х үсэг дангаараа галиг дээр хэрэглэхгүй учраас Монгол Х үсэгээр шууд хэрэглэсэн нь зөв болсон байна. Эгшиг үсгийн (а, э) дараа И орсон үед автоматаар хагас Й гаргадаг.
- Хоорондоо харилцахдаа мессэж галигаар янз бүрээр англи үсэг орлуулж бичиж байгаа нь монгол хэлийг тахир дутуу болгож байна. /чаат, мессэж, имэйл/ . (X үсэг - h, kh, x ) (Y үсэг - u, y, v ) (В үсэг- w, v, b) (Ө үсэг- o, u ) (C үсэг - s, c )
- Гар утасны томоохон компаниуд алдаатай мессэж байнга явуулж хүмүүсийг төөрөгдүүлж байна (Үүрэн холбооны компань жишээ - urugdul --> уругдул , үрүгдүл , орогдол , өрөгдөл. Монгол кирилл үсгээр нийтийн зарыг явуулж сурах, солонгос япон хятад өөрийн хэлээр зараа явуулдаг)
- Бүх програм нэвтрэх нэр, нууц үгээ монгол кирилл үсгээр анхнаасаа нээж өгөх хэрэгтэй, эсрэг тохиолдолд гарыг англи-руу байнга шилжүүлж кирилл-ээр бичихээс хойш сууж байна. /аль болох англи үсэг хэрэглэхгүй байх/
- Унтарч асахад гарын эхний утга нь монгол үсэг байх хэрэгтэй /компьютер , гар утас/
- Нано стандарт 2020 - гарын драйвер , Монгол үсэг, англи галиг ижил. Эгшиг үсгүүд дээд мөрөнд байрлах, төстэй үсгүүд ойролцоо байрлах /ө, ү/ е, ё / и, й , ы / ь , ъ/ ю , я / ш , ц, ч / . Шууд харагдах байдал монгол , анлги ижил /х, с / - ҮЗЭХ (фэйс нийтлэл)

- Компьютерын гар дээрх англи үсгийн бүх эгшиг дээд мөрөндөө байрлаж байгааг харгалзан үзэж монгол эгшиг үсгүүд аль болох дээд мөрөнд дуудлага ойролцоо үсгүүд ойр байрлуулав.
- Цахим орчинд монгол кирилл үсэг бага хэрэглэж байгаа учраас үүнийг дагаад монгол хэл соёл устаж үгүй болж байна
- Виндовс кирилл гарын драйвер нь хуучин орос стандарт-аар хийсэн болохоор монгол улсад тохиромж муутай, иймээс хүмүүс латин галиг их хэрэглэж байна
- Гар утасны компаниуд өдөр бүр бизнесийн зорилгоор галигаар алдаатай мессэж явуулж хүмүүсийг төөрөгдүүлж байгааг улсаас журам гаргаж хориглох, эсвэл дан монгол кирилл үсгээр нийтийн зараа явуулдаг болгох
- Олон нийтэд байнга нээлттэй тогтмол зарлаж уриалж байх хэрэгтэй
- Япон, солонгос , хятад орон өдөр бүр эх хэлний үсгийг нийтээр хэрэглэж байгаа туршлага судлах /өвөр монгол босоо монгол бичигийг компьютерийн хэлэнд сайн хөгжүүлж хэрэглэж байгаа/
- Вэб сайт хийх , санал асуулга, сэтгэгдэл хүн бүр өгдөг байх , монгол кирилл үсгийг мэдээллийн технологид нийтээрээ хөгжүүлэх боломж олгох
- Монгол үсэг, Англи үсэг 2 ижил байрлал дээрх гарын драйвер хийх, хүн бүр өдөр бүр хэрэглэхэд хялбар байх
- Энэ нийтлэл улс орны хэл соёлд хэрэг болно гээд орууллаа, та бүхэн сэтгэгдэл болон санал хүсэлтээ өгч улсдаа хувь нэмэрээ оруулна уу , хүмүүс тогтмол сэтгэгдэл бичиж сайжруулалт хийнэ гэж найдаж байна
********************************************************
- Сэтгэгдэл бичих1 - ФЭЙС
- Сэтгэгдэл бичих2 - ИМЭЙЛ ( info@nanosoft.mn )
********************************************************
          * Cэтгэгдэл *




* Мессэж галиг стандарт
Nanosoft mn
mongol useg kirill nano , cyrillic , message, standart , unicode, bichih, gariin driver, bairlal, font, latin