Эхлэх           Тайлан       Өгөгдөл       Ажилтан       Хэлтэс       Тохиргоо

Team Viewer програмын зааварчилгаа, хичээл:

*** Team Viewer програмыг хаанаас татан авч компьютертээ суулгах вэ?
Програм албан ёсны вэб хуудас дээрээ тавигдсан байдаг ба шууд Татах холбоосоор компьютер дээрээ татаж авна. ->
-> Татаж авсан програмыг ажиллуулна. -> (Basic installation)-ыг сонгоорой. -> Дээд хэсгээс - (Basic installation)-ийг сонгоно. -> Personal / Non-commercial-ийг сонгоно (Доод хэсгээс) -> Accept-finish товчийг дарна.

(нэг удаа л ашиглах бол - Run only ) (тогтмол ашиглах бол - Basic installation )

*** Team Viewer програмыг хэрхэн ашиглах вэ?
програмыг ажиллуулах -> (цонхны зүүн гар талын хэсэг) ->
Your ID (зураг дээр 123 456 789 гэж харагдаж байна),
Password (зураг дээр 123 45 гэж харагдаж байна)-ийн ард харгалзах тоонуудыг танд туслах гэж буй хүн рүү илгээнэ. ( компьютер бүр дээр тоонууд өөр өөр байна)
• Үүний дараа таны явуулсан ID-г танд туслах гэж буй хүн өөрийн teamviewer-ийн дэлгэцийн баруун гар талд байрлах Partner ID гэсэн нүдэнд оруулж Connect to partner дээр дарахад Password асуух ба таны явуулсан Password-ийг мөн оруулах хэрэгтэй болно.

*** Өмнө нь суулгасан teamviewer програмыг дахин хэрэглэх үед:
-> START товч дарах (гарнаас Цонхны дүрстэй товч) -> teamviewer гэж бичих (програмын лого дүрс гарна) -> ENTER товч дарах (гарнаас Enter том товч дарах).

*** Team Viewer програмын хэрэглээний тухай:
Хэрэглэгч та онлайн туслахтай холбогдож утсаар болон мессенжерээр харилцаад ч өөрт тулгарсан асуудлаа шийдүүлж чадахгүй бол Teamviewer програмыг ашиглаарай.
Team Viewer програм гэж юу вэ ? Түүний боломж ?
Teamviewer бол компьютерийн сүлжээг (интернэт болон дотоод сүлжээ) ашиглан бусдын компьютерыг зайнаас удирдах (remote control) боломжийг олгодог програм юм.
Үүнээс гадна нэлээд өргөн боломжууд бий:
• Алсаас удирдах буюу өөрийн/бусдын компьютерт тусламж авах/өгөх (Remote Support)
• Чатлах буюу мессежээр хоорондоо харилцах
• Файл дамжуулах (File Transfer)
• Видео болон аудио дуудлага хийх
• Онлайн хурал хийх (Presentation)
• VPN (Virtual Private Network) буюу хийсвэр дотоод сүлжээ үүсгэх гэх мэт ...



fb: Nanosoft mn (Зурвас илгээх - Chat) - Онлайн туслалцаа үзүүлнэ, асуух зүйлээ бичнэ үү. (нэмэлт мэдээлэл үзэх боломжтой)

* Нано тайм Системийн талаар асуух зүйл гарвал утас: 88077115.    
вэб: Nanosoft.mn (Scroll дарах - хулганы эргэдэг товч) (давхар цонх хуудас нээгдэнэ)

* Системийг хэрэглэхдээ вэб хөтөч Firefox , Chrome хэрэглэвэл илүү тохиромжтой (download).





            Гарах             Хичээл